Түгээмэл асуулт & хариулт

Та манайд хандсанаар өөрийн сонирхож буй дугаартай, дугааргүй автомашин худалдаж авах, мөн зээлд хамрагдах, autoland.mn-д зарах машины зар мэдээллээ байршуулах, мөн машинаа заруулах боломжтой.

Таны заруулах гэж буй автомашин нэмэлт засвар үйлчилгээ хийлгэх шаардлагатай бол манай байгууллагын зүгээс VIP үйлчилгээг үзүүлэх боломжтой ба үнийн дүнгээс хамааран 2 багц сонголт бий

Авто худалдааны төрөлжсөн www.uscars.mn сайтад автомашин худалдах, худалдан авах сонирхолтой хэрэглэгчид өөрийн гар утасны дугаараар аккаунт үүсгэж бүртгүүлнэ. Ингэснээр сайтын үйлчилгээний нөхцөлийн дагуу автомашины зараа оруулах, авто машин хайх, худалдан авах, автомашинаа манай компанийн дилерээр дамжуулан худалдан борлуулах боломжтой юм.

Бидэнтэй хамтран ажилладаг “Автофикс” засварын төв нь манайхаар зуучлан борлуулагдах бүхий л автомашины оношлогоо, засвар үйлчилгээг хариуцан ажилладаг.

Та манайд худалдаж авмаар байгаа машинаа захиалж болно. Бид таны захиалсан машины шаардлагад тохирсон бүхий л үзүүлэлтэнд тань нийцсэн машиныг богино хугацаанд санал болгоно. Манайх бизнесийн өргөн сүлжээ бүхий автомашины нэгдсэн мэдээллийн сантай ба бид дараах үйлчилгээг үзүүлнэ. Үүнд: Автомашины бүх төрлийн оношлогоо, үйлчилгээний баталгаа, автомашины худалдах, худалдан авахтай холбоотой бичиг баримтын бүрдүүлэлт зэрэг дээр туршлагатай дилерүүд ажиллаж, таны өмнө олон сонголтуудыг санал болгоно.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *