Бидний тухай

USCARS ГЭЖ ЮУ ВЭ?
Uscars 2011 онд Лос Анжелес хотоос анхны захиалгын машинаа Монголруу явуулж байжээ. Сүүлийн 9 жилийн хугацаанд тасралтгүй үйл ажиллагаа явуулж байгаа Америкт албан ёсны бүртгэлтэй автомашины диллерийн компани. Бид энэ хугацаанд нийтдээ 3,000 гаруй автомашин Монгол, Хятад, Орос руу захиалга авч явуулсан байна.

Америкийн Лос Анжелес хотод 12,000sqf оффис, контенейр ачилт хийх агуулах, 28,000 sqf гадна талбай бүхий обектод 20 ажилтантайгаар дараах чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна. Үүнд:

  • Автомашин захиалга, худалдаа,
  • Автомашины брокер, диллер
  • Муж, хот хоорондын автомашин тээвэрийн үйлчилгээ / трак
  • Олон улсын тээвэр зууч, ложистик
  • Сэлбэг захиалга, худалдаа
  • Автомашин задаргаа,

Манай котпаний эрхэм зорилго найдвартай, шуурхай, нэг цэгийн үйлчилгээг хамгийн бага зардлаар үйлчлүүлэгчиддээ хүргэх. Монгол дахь автомашины хоёрдогч зах зээл дээр Америкийн стандартыг хангахуйц автомашины диллерийн үйлчилгээг нэвтрүүлэх юм.

Uscars Luxury Motors диллерийн эрхээр Америкийн хамгийн том автомашины дуудлага худалдаанууд болох Manheim, Adesa, Copart, iaai, America’s Auto Auction-уудаас дуудлага худалдааны үнээр шинэ болон хуучин машинуудыг авч Монголруу тээвэрлэж байна.

2015 онд Uscars Transport автомашин тээвэрийн компаниа байгуулж өрсдийн тракуудаар үйлчлүүлэгчдийн автомашиныг түргэн шуурхай, дундын нэмэгдэл төлбөргүй хямд үнээр тээвэрлэж эхэлсэн.

2018 онд Silkroad, Inc компани байгуулж Federal Maritime Commission-с албан ёсны тээвэр зуучийн эрхийг авч контейнер ачилт, экспорт, импортын үйл ажиллагаа явуулж байна.

Бид үйлчлүүлэгчдийнхээ хүсэлтийг харгалзан үзэж найдвартай, хямд үнэтэй, аваар осолд ороогүй сайн чанарын автомашин бэлнээр худалдаалах ажлын хүрээнд 2019 онд Улаанбаатар хотод хуучнаар Наран Моторс BMW –н байршилд Uscars Luxury Motors шоурүүмээ нээсэн.

Шоурүүмээрээ дамжуулан Америк стандарын Lexus, Toyota-н оригналь сэлбэгүүдийг хямд үнээр худалдаалж эхлээд байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *